Дуурь бүжгийн эрдмийн театр 59 дэх улирлынхаа нээлтээ Монголын үндэсний анхны дуурь Ц.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дууриар эхлүүллээ.
Хүмүүний зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон энэхүү дуурь тайзнаа амилаад 86 дахь жилдээ золгож буй юм. "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрд С.Мөнгөнцэцэг МУГЖ, О.Хүрэлбаатар МУСТА, Э.Бумхүү МУСТА, Ш.Наранчимэг МУСТА нар тоглож байна.
Өнөөдөр орой 17.00 цагаас "Учиртай гурван толгой" дуурь тоглогдох юм. Тоглолтын тасалбарыг эндээс захиалаарай https://www.ticket.mn/event/date/3025/