Египетийн нийслэл Каирт Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг дэмжигчид болон түүнийг эсэргүүцсэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болж, 10 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай ВВС мэдээлжээ. Өдгөө 83 настай Хосни Мубаракийг гэмт хэрэгт буруутгаж буйг эсэргүүцсэн хүмүүс жагсаал хийснээс уг үймээн гарсан аж.
Хорт хавдар туссан Хосни Мубаракийн бие сайнгүй байгаа ч Каирын шүүх түүнд холбогдох хэргийг ирэх наймдугаар сард хэлэлцэхээр болжээ. “Хосни Мубарак төр барьж байхдаа Египетийн төлөө их зүйл хийсэн. Түүний хийсэн бүтээснийг үгүйсгэж, дарангуйлагч хэмээн цоллож байна.
Гэхдээ дарангуйлагч байх боломжийг египетчүүд өөрсдөө л түүнд олгож байсан шүү дээ” гэж түүнийг дэмжигчид үзэж байгаа юм.