Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын бие гэнэт муудсан хэмээн “El Nuevo Herald” сонинд мэдээлжээ. Тэрбээр Кубын нийслэл Гаванад эмчлүүлж байгаа бөгөөд охин, ээж нарыгаа Венесуэлээс дуудуулсан гэнэ.
Дашрамд хэлэхэд, тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 9-нд ард түмэндээ хандан телевизээр мэдэгдэл хийсэн билээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Уго Чавес хорт хавдар туссан гэнэ. Харин Венесуэлийн эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.