“52 настай Деборагийн ээж Патрисия хорт хавдартай гэдгээ мэдсэний дараа 2012 оны долдугаар сард гэрээслэлээ шинээр бичсэн” гэж шүүхийн баримт бичигт дурдсан байна. Эх нь сүүлчийн гэрээслэлдээ “Хуримтлуулсан мөнгөө ач охин, хүүдээ болон амьдралынхаа сүүлчийн сарыг өнгөрүүлж, хоспис үйлчилгээ авсан буяны байгууллагад адил тэнцүү хувааж өгөхийг хүсэж байна” гэсэн байжээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сард нас барж, охин нь эд хөрөнгө, хуримтлалыг нь дураар зарцуулсан бөгөөд үүнийг эхийнхээ гэрээслэлийн дагуу хийсэн гэж тайлбарлажээ. Гэвч тэрбээр талийгаачийн гэрээслэлийг нуун дарагдуулж, өөрт ашигтайгаар хуурамчаар үйлдсэн нь 2021 оны эхээр илэрсэн байна. Ингээд залилангийн хэргээр 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч өнгөрсөн сарын сүүлчээр тангарагтны шүүх эмэгтэйг суллах шийдвэр гаргасан аж. Ингэхдээ ээжийнхээ буяны байгууллагад гэрээсэлж үлдээсэн 20 600 фунт стерлингийг тухайн газарт нэг сарын хугацаанд тушаахыг үүрэгдсэний дагуу гүйцэтгэхгүй бол ялын үлдсэн хугацааг эдлүүлэх юм байна.
Бэлтгэсэн Э.Хана