АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь 30 мянган цэргээ гаргах болсноо албан ёсоор мэдэгдсэнийг AFP дамжуулав. Тэрбээр эхний ээлжинд 5000 цэргийг ирэх долдугаар сард, мөн 5000 цэргийг энэ оны сүүлчээр, үлдсэн 20 мянгыг 2012 онд гаргана гэсэн байна.
Афганистанд 2009 оны сүүлчээр оруулсан бүх цэргээ ийн татах болно гэдгийг тэрбээр онцолжээ. Одоогоор Афганистанд НАТО-гийн 100 мянга гаруй цэрэг байгаагаас дийлэнх нь америкчууд юм байна.
Т.БОЛОРТУЯА