Италийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Милан хотын төв телевизийн дарга Леле Мораг 8.5 сая евро залилсан хэрэгт буруутган баривчилсан байна. “TMNews” агентлагийн мэдээлснээр түүнийг өөр улс руу зугтаж болзошгүй хэмээн болгоомжилсон тул шоронд хорьжээ.
Тус улсын Ерөнхий сайд Сильвио Берлусконийн хамт насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт тэрбээр мөн буруутгагдаж байгаа. Миланы Прокурорын газраас мэдэгдсэнээр Ерөнхий сайд Сильвио Берлускони, “Retequattro” телевизийн эзэн, Леле Мора Эмилио Феде нар “Рубигийн хэрэг” хэмээх дуулиант хэрэгт нэр холбогдсон юм.