АНУ-ын эрх баригчид 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын үеэр нас барсан хүмүүсийн дурсгалд зориулан зоос гаргажээ. Цуглуулгын зориулалтаар гаргасан зоосон дээр “Always remember 2001-2011” гэж бичжээ.
Хоёр сая ширхэг зоосыг одоогийн байдлаар худалдаанд гаргаж байгаа бөгөөд нэгийг нь 56.96 ам.доллараар үнэлсэн байна. Зоос худалдаалж олсон орлогын талыг есдүгээр сарын 11- ний дурсгалын музейд хандивлах юм.