Пакистаны цагдаа нар найман настай охиныг хараа хяналтдаа авсан тухай АР мэдээлсэн байна.
Алан хядах бүлэглэлийнхэн Сохана Жавед хэмээх охиныг амиа золиослохыг ятгаж, тусгай сургуулилалт хийлгүүлж байжээ.
Тус улсын “Geo TV” телевизийн мэдээлснээр Пешавар мужид үйл ажиллагаагаа явуулдаг алан хядагчид сурагчдыг хулгайлан, амиа золиослогч болгохыг завдсан явдал анх удаа гарсан нь энэ гэнэ.