АНУ-ын Айхадо мужийн Сенатын гишүүн Жон МакГи өнгөрсөн ням гаригт согтуугаар машин жолоодож яваад баривчлагджээ. KTVB телевизийн мэдээлж буйгаар тэрбээр гольф тоглож, согтууруулах ундаа уусныхаа дараа замын хажууд тавьсан нэгэн машиныг унаад явжээ. “Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй болтлоо согтсон байсан” гэж замын цагдаагийн ажилтнууд мэдээллээ.
Сенатын гишүүн хөл нүцгэн байсан гэж гэрчүүд хэлсэн байна. Түүнийг одоо Бойсе хотоос холгүй шоронд хорьж байгаа бөгөөд машин хулгайлсан, согтуугаар жолоо барьсан хэмээн буруутгаж байгаа юм. Бүгд найрамдах намын залуу лидер гэгддэг Жон МакГи 2004 онд Айхадогийн Сенатын гишүүнээр сонгогдсон аж.