Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудасны программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлтийг “Интерактив” ХХК гүйцэтгэж байна. Шинэчлэгдсэн цахим хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн хаяг /www.legalinfo.mn/ руу шилжүүлж, туршилтаар ажиллуулж эхэлсэн. Энэхүү туршилт нь гурван сарын хугацаанд үргэлжлэх ба энэ хугацаанд системийн болон агуулгын алдааг илрүүлж, засварлана.
Шинэчлэгдсэн цахим хуудсыг хэрэглэх явцад систем, агуулгын алдаа, дутагдал илэрч болохоос гадна хэрэглэхэд хүндрэлтэй байдал үүсэж болзошгүй. Иймд хэрэглэгч та бүхэн хүлээцтэй байж, тус цахим хуудсыг хэрэглэх явцдаа олж мэдсэн аливаа алдаа, дутагдлын талаарх мэдээллийг info@legalinstitute.mn цахим шуудан болон цахим хуудасны хэрэглэгчийн санал хүсэлтийн буланд илгээж, бидэнтэй хамтран ажиллана уу.