ОУВС-гийн тэргүүний албан тушаалд хоёр хүнийг нэр дэвшүүлээд буйг тус байгууллагын мэргэжилтэн Чарльз Адамс мэдэгджээ. Тодруулбал, Франц улсын Сангийн сайд Кристин Лагард болон Мексикийн Төвбанкны тэргүүн Агустин Карстенс нар тус албан тушаалын төлөө өрсөлдөж буй гэнэ. Тэдний сонгогдсон хэн нэг нь ОУВС-гийн тэргүүн Доминик СтроссКанны албыг үргэлжлүүлэх аж.
Доминик Стросс-Канн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсоноор тавдугаар сард АНУ-д саатуулагдсан билээ. Энэ сарын 30-нд ОУВС уг албан тушаалд хэнийг томилохоо шийдэх гэнэ. АНУ-ын Вашингтон хотноо тус сангийн Удирдах зөвлөл нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргах болно гэж мэдэгдээд байна.
Одоогор хатагтай Кристин Лагардыг энэ албан тушаалд томилогдох магадлал өндөр хэмээн ажиглагчид үзэж буй юм. Тэрбээр Египет, Индонез болон Арабын нэгдсэн Эмират улсаас ихээхэн дэмжлэг хүлээж буй бол Картений дэмжигчид Латин Америкийн орнуудад их байгаа гэнэ.
“Картнерст ОУВС-нд ажиллах хангалттай туршлага бий” хэмээн Мексикийн Сангийн яамны гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Очоа BBC телевизэд өгсөн ярилцлагын үеэрээ хэлжээ.