Ливи улсын Мисурата хотын босогчид хэсэг инженерийн хамт байлдааны роботыг туршиж үзлээ гэж “Аль-Жазира” суваг мэдээллээ. Уг роботыг алсаас удирдаж болох бөгөөд тоглоомон машины хэлбэртэй, дээд талд нь жижиг пулемёт суурилуулсан байна.
Түүнчлэн уг роботыг жижиг камерын тусламжтайгаар чиглүүлж, ажиглаж болох аж. Роботыг цэргийн зориулалтаар хараахан ашиглааг үй ба дахин туршиж үзэхээр болсон байна. Түүнээс гадна босогчид өөр хэд хэдэн шинэ зэвсэг туршихаар болжээ.
Ливийн Мисурата хотын инженерүүд улсдаа хамгийн шилдэгт тооцогддог байсан бөгөөд дайн эхлэхээс өмнө тэд өндөр технологийн салбарт хэд хэдэн шинэ технологийг боловсруулсан аж.
Т.Болортуяа