Тунисийн Ерөнхийлөгч асан Зин эль-Абидин Бен Алиг шүүх хурал энэ сарын 20-нд эхлэх тухай тус улсын Ерөнхий сайдаар түр хугацаагаар ажиллаж буй Бежи Каид Эссебси мэдэгджээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсад болсон эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд огцорсон Зин эль-Абидин Бен Али одоо Саудын Арабт байгаа юм.
Тунисийн түр Засгийн газар экс Ерөнхийлөгчийг эх оронд нь буцаахыг Саудын Арабаас хүссэн ч тэд хариу өгөөгүй билээ. “Зин эль-Абидин Бен Али Тунист байхгүй ч бид шүүх хурлыг товлосон хугацаанд нь эхлүүлнэ. Түүнийг болон хамтран зүтгэгчдийг нь иргэний ба эрүүгийн хуулийн 90 зүйл ангиар буруутгаж байгаа” гэж Ерөнхий сайд онцолжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн үхэлд Бен Алиг буруутгаж байгаа юм. Дашрамд хэлэхэд, тунисчүүд ирэх аравдугаар сарын 23-нд Парламентын сонгууль явуулах гэнэ.