“Пентагоны баримтууд” хэмээн алдаршсан Вьетнамын дайны талаарх нууц бичиг баримтыг 40 жилийн дараа бүрэн эхээр нь нийтлэх гэнэ. Долоон мянга орчим хуудас энэ баримт хамгийн түрүүнд “The New York Times” сонины уншигчдын хүртээл болох аж.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Дэниел Эллсберг 1971 онд энэ баримтуудын зах зухаас дэлгэж шуугиан тарьж байсан билээ. Вьетнам дахь Америкийн цэргийн ажиллагааны талаарх энэ баримтууд Ерөнхийлөгч Линдон Жонсоны бодлого улс орны эрх ашигт нийцээгүй байсныг гэрчилсэн юм.
Пентагоноос алдагдсан эдгээр баримтын зарим хэсгийг ном болгон хэвлэж байсан ч яг бүрэн эхээр нь нийтэлсэн удаагүй гэнэ.