Далайд шумбаж эрдэнэс хайдаг Билл Уоррен хэмээх эр “АльКаида” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладены цогцсыг хайх гэнэ. Арабын тэнгист оршуулсан алан хядагчтай “зургаа татуулах”-ыг тэрбээр хүсэж байгаа аж.
“Осама бин Ладеныг устгасан гэдэг цуу яриа ч байж болно шүү дээ. Гэрэл зураг, видео бичлэг зэрэг баримт байхгүй байхад бид яагаад Барак Обамад итгэх ёстой гэж. Би Осама бин Ладены цогцсыг олбол ДНХ-гийн шинжилгээ хийлгэж, гэрэл зургийг нь олонд харуулж түүнийг үхсэн гэдгийг батална” гэж тэрбээр “The New York Post” сонинд ярьжээ.
Дэлхийн ¹ 1 алан хядагчийн цогцсыг эрж олохын тулд Уоррен 14 хоногийн турш шумбагч онгоцоор далайн гүнд аялах юм байна.