Өнгөрсөн хоёрдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан Шинэ Зеландын Крайстчерч хот дахин түгшүүрт автжээ. Даваа гаригт тус хотод газар хөдөлсний улмаас байшин нурж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн тухай ВВС мэдээлэв. 5.2, 6.0 магнитудын хүчтэй дараалсан газар хөдлөлтийн үеэр цахилгаан дамжуулах шугам гэмтсэн байна. Ойрын үед газар дахин хөдлөх магадлал өндөр байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.