Туркт өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам 50.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Ингэснээр парламентын 550 суудлаас 326-г нь эрх баригч намаас нэр дэвшсэн гишүүд эзэлж байгаа юм.
Тус улсын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг уг нам хамгийн түрүүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэвч Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд тус нам Парламентад 330 суудал авсан байх ёстой аж.
“Эх орондоо ардчиллыг хөгжүүлэхийн тулд 1982 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчл өлт оруулах хэрэгтэй. Манай нам өөрчлөлт оруулах эрхээ авч чадсангүй. Гэвч бүх нийтийн санал асуулга явуулах арга байна” хэмээн Ерөнхий сайд хэлжээ.
Түүнчлэн эрх баригч намын гишүүд Режеп Тайип Эрдоганыг Ерөнхий сайдын албан тушаалд нь улираан томилж магадгүй байна. Дашрамд хэлэхэд, тус улсын сөрөг хүчний Бүх ардын нам 25.8 хувийн санал авсан бол Үндэсний хөдөлгөөний нам 13 хувийн санал авсан тухай АР мэдээлэв.
Х.Од