Булган аймгийн Прокурорын газар, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран шинэ залуу прокурор, мөрдөгч нарын дунд хоёр үе шаттай ажил, мэргэжлийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд хяналтын прокурор Ц.Сувдаа ахлагчтай баг тэргүүн байр, хяналтын прокурор М.Сайнзаяа ахлагчтай баг дэд байр, Тамгын хэлтсийн дарга Б.Энх-Амгалан ахлагчтай баг гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээнд прокурор, мөрдөгч зэрэг хуульчид баг бүрдүүлж орсон аж.