Өнгөрсөн баасан гаригт Сомалид болсон халдлагын үеэр тус улсын Дотоод хэргийн сайд Абдишакур Шейх Хасан амь үрэгдсэн тухай AР агентлаг мэдээллээ. Хууль сахиулагчдын үзэж буйгаар Абдишакур Шейх Хасаны өргөөнд болсон уг дэлбэрэлтийг түүний зээ дүү нь зохион байгуулсан байж магадгүй аж.
Тус улсын Ерөнхий сайд Мохамед Абдулахи Мохамедыг огцруулсантай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн томоохон хотуудад өрнөөд байгаа билээ. Жагсаал цуглаанд оролцож буй хүмүүс Ерөнхий сайдыг өмөөрч, түүнийг огцруулсан нь хууль бус явдал хэмээн үзэж байгаа юм. Цуглааны үеэр өсвөр насны нэг хүүхэд амь үрэгдсэн байна.