НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотод эхэл лээ. Тус байгууллагын гишүүн орны төр засгийн тэргүүн, төлөөлөгч нийлсэн 150 хүн уг хуралд оролцож, ДОХ, ХДХВ-ийн асуудлыг гурав хоногийн турш хэлэлцэх юм.
“ДОХ-ын халдвар, өвчлөл, үүнээс шалтгаалсан үхлийг багасгах нь бидний гол зорилго байх болно” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нээлтийн үеэр хэлжээ. НҮБ-ын 2001 оны уулзалтын үеэр дэлхийн удирдагчид уг өвчний тархалтыг бууруулах үүрэг хүлээсэн. Түүнээс хойш ДОХ-ын халдвар авсан хүний тоо 20 хувиар буурсан хэмээн ДЭМБ мэдээлжээ.
Бан Ги Мун цааш нь “Зорилгодоо хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх ажиллагааг идэвхжүүлж, залуусыг дайчлах хэрэгтэй.
Цагаачид, хоригдлууд, мансууруулах бодист донтогчид зэрэг эрсдэлтэй бүлгийнхний амьдралын аюулгүй байдлыг хангах нь энэ ажлын нэг хэсэг мөн” гэв.