Африкийн Кени, Сомали, Эфиоп зэрэг улсад үр тарианы үнэ өссөнөөс сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн тухай НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн мэргэжилтнүүд албан ёсоор мэдэгдэв.
Сүүлийн хэдэн жилд эдгээр улсад хур тунадас орох нь эрс багасаж, цөлжилт ихсэн, ган болж буйн үр дагавар нь энэ гэж тэд онцлон дурджээ.
Одоогийн байдлаар Африкт 80 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа аж.
Үүнтэй холбогдуулан НҮБ өндөр хөгжилтэй улс орнуудад хандан Африк руу тусламж илгээхийг уриалжээ.