Израиль, Сирийн хилийн заагт орших Голаны өндөрлөгт буудалцаан болж 20 хүн нас барсан тухай АР мэдээлэв. Сирийн эрх баригчдын мэдэгдсэнээр израильчууд хил давахыг оролдсон хүмүүс рүү гал нээсэн гэнэ. Харин Израилийн тал “Хүмүүс танк эсэргүүцэх зориулалттай тэсрэх бөмбөгөн дээр гишгэсэн” гэсэн байна. Үүний зэрэгцээ НҮБ болон АНУ хоёр талд хүлээцтэй байхыг уриалж, цус урсгахгүй байхыг хүсчээ.
Ажиглагчдын үзэж буйгаар Сирийн бослогоос өөр зүгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Ерөнхийлөгч Башар Асад ийм зүйл хийсэн байж магадгүй гэнэ. Израилийн Засгийн газрын тө лөөлөгч Марк Регев “Израиль, Сирийн иргэд хагас зуун жил бие биедээ дайсагналцаж байна. Сирид улс төрийн байдал тогтворг үйгээс хүмүүс дүрвэж эхэллээ. Ийм үед Израиль хилийн харуул, хамгаалалтаа чангатгах нь зүй ёсны хэрэг. Хоёр долоо хоногийн өмнө ч ийм явдал болж байсан” гэж тайлбарласныг ВВС дамжууллаа. Сири, Израилийн хилд болсон уг мөргөлдөөн палестин чуудын дургүйцлийг тө- рүүлж байна.
“Израиль Голаны өндөрлөгийг өөрийн газар нутаг гэж үзэж байгаа нь буруу. Израильчууд бидний газар нутаг руу дайрсан шигээ авирлаж байна” хэмээн тэд үзэж байгаа аж. Мөргөлдөөн болсноос хэдэн цагийн дараа Израилийн Ерөнхий сайд Беньямин Не - таньяху “Манай иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй хэт даврагч үзэлтэн олон бий. Ямар ч улсын адил бид иргэдээ хамгаалах үүрэгтэй” хэмээн мэдэгдсэн аж. Өнгөрсөн сарын 15-нд Ливан, Сирийн иргэд Голаны өндөрлөг рүү гарч, Израилийн эрх баригчдыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ.
Эсэргүүцлийн цуглаан мөн л мөргөлдөөнөөр өндөрлөж, хүний амь эрсэдсэн юм. Умард Африк, Ойрхи Дорнодод газар авч буй эсэргүүцлийн хөдөлгөөнд палестинчууд нэгдэх вий гэж Израилийн эрх баригчид эмээж байна. Гэхдээ палестинчуудад хүч хэрэглэлгүйгээр тэднийг “барьж” байх аргыг эрэлхийлж байна хэмээн ажиглагчид үзэж буй.
Ингэхийн тулд израильчууд улс орноо хамгаалж байна гэх сэтгэгдлийг төрүүлэх нь чухал гэж таамаглаж байгаа аж.
Х.Одончимэг