“Аль-Каида” алан хядах бүлэглэлийнхэн дайснаа дарахын тулд амиа золиослохыг лалын шашинтнуудад уриалсан кино хийж интернэтээр цацсан тухай АР мэдээлжээ. “Чи зөвхөн өөрийнхөө л өмнөөс хариуцлага хүлээнэ” нэртэй уг кино хоёр хэсгээс бүрдсэн аж.
Осама бин Ладены “баруун гар” гэгддэг Айман аль-Завахири “Христийн шашинтнуудтай тэмцэхэд өөрийн үүргээ гүйцэтгэхийг АНУ болон Европт амьдарч буй лалын шашинтнуудад уриалж байна” гэж ярьсныг уг кинонд оруулжээ. Түүнчлэн халдлага зохион байгуулсан лалын шашинтнууд бол ариун дайнд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж тэрбээр онцолсон аж.
Осама бин Ладены өшөөг авахыг хүссэн хүн бүрт тусална гэж Айман аль-Завахири хэлсэн байна.