Малайзын нийслэл Куала-Лумпурт лалын шашинт эмэгтэйчүүдэд зориулсан “Дуулгавартай эхнэрүүдийн клуб” байгуулжээ.
Клубийн тэргүүн Мазна Тауфик “Эр нөхрийнх нь амжилт, азгүйтэл эхнэрээс л шалтгаалдаг. Лалын шашинтнуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл элбэг байдаг гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ хүчирхийллийг бий болгохгүй байх арга эхнэрүүдэд байдаг шүү дээ. Эхнэрүүд эр нөхөртэйгээ хэрхэн зөв харилцах, тэднийг аяыг яаж олохыг залуу бүсгүйчүүдэд заах зорилгоор энэ клубийг байгуулсан” гэж ярьсан байна.
Дашрамд хэлэхэд, хэдэн долоо хоногийн өмнө мөн ийм клуб Иорданд байгуулагдсаныг АР дамжуулав.