Туркийн Бодрум амралтын газарт амарч байсан ОХУ-ын 20 гаруй иргэн хордсон тухай “РИА Новости” мэдээлжээ. Өнгөрсөн сарын 27-нд аялал жуулчлалын бизнесийн төлөөлөгчид хөлөг онгоцон дээр үдэшлэг зохиож, согтууруулах ундаа хэрэглэжээ. Хоёр өдрийн дараа буюу 29-нд жуулчдын бие муудсан бөгөөд гурван эмэгтэй нас барсан байна.
Үдэшлэгийг зохион байгуулсан хүмүүсийг баривчилж, тэдний уусан архи, жин, коктейль, дарсанд шинжилгээ хийсэн бөгөөд метилийн спирттэй согтууруулах ундаагаар жуулчдыг дайлсныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Туркийн Аялал жуулчлал, соёлын яам хордсон хүмүүсийн эмчилгээний зардал, ирж очих тасалбарын үнийг төлөхөө мэдэгджээ.
Түүнчлэн нас барсан гурван хүний ар гэрт эмгэнэл илэрхийлсэн аж.