Дэлхийн хамгийн сайхан бүсг үйн нэгд зүй ёсоор тооцогддог Мерилин Монрогийн үхлийн талаар бас нэгэн таамаглал “Daily Mail” сонинд нийтлэгджээ. Ах, дүү Кеннеди болон төрийн өндөр албан тушаалтнуудтай янаг амрагийн холбоотой байсан тэрбээр өөрийн болон өрөөлийн бүх нууцыг өдрийн тэмдэглэлдээ бичдэг байжээ.
Жон Кеннеди яагаад эхнэрээсээ салахгүй байгааг, мөн түүний ойр дотнынхон, найз нөхөд нь энэ тухай юу гэж ярьдгийг Монро нэгд нэгэнгүй тэмдэглэн бичдэгийг Роберт Кеннеди олж мэдсэн гэнэ. Гэр бүлийнх нь талаар хэн ч мэддэггүй байсан бүхнийг өгүүлсэн энэ тэмдэглэлийг олж авахыг ах, дүү Кеннеди хүсэж байсан аж.
Нас барахынх нь өмнөхөн Мерилин Монрод өдрийн тэмдэглэлээ өгөхийг шаардсан бичиг ирж байжээ. Харин түүнийг нас барсны дараа Кеннедийнхний гэр бүлийн нууцыг хадгалсан тэр дэвтэр алга болсон байна. АНУ-ын эрх баригчид, Холбооны мөрдөх товчооныхон Мерилин Монро нууцыг задлахаас урьтаж, “дуугүй болгосон” гэж үзэх үндэслэл бий аж.