БНХАУ-ын автономит муж Өвөрмонголд гарсан үймээн газар авсаар байна. Хятадын жолооч нар хоёр монгол залууг машинаар дайрч, амийг нь хөнөөснөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Хөх хотод онц байдал зарлав. Одоогийн байдлаар Өвөрмонголын эрх баригчид нөхцөл байдлыг шуугиан багатайгаар зохицуулахыг хичээн, амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнтэй уулзаж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн амлаж байна.
2009 онд Шинжаанд болсон уйгаруудын бослогыг АНУ тэргүүтэй орнууд дэмжиж, БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжилж байсан билээ. Энэ удаа ч бас Өвөрмонголд болж буй бүхнийг НҮБ, олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд ажиглаж байгаагаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд Цян Юй “Өвөрмонголчуудын шаардлагыг хүлээн авч байна. Гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Хөх хотын төв талбайд энэ сарын 30-нд томоохон хэмжээний жагсаал болж, Засгийн газрын байр, төв телевизийн дэргэд иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Түүнчлэн өвөрмонголчууд энэ сарын 27, 28, 29-нд томоохон хотуудад цуглаан зохион байгуулах зарлалыг “Facebook”, QQ сүлжээгээр цацсан байна. Харин эрх баригчид үүний дараа тэмцэлд уриалсан бич лэг бүхий блогуудыг хаажээ. Түүнчлэн оюутнуудыг цуг лаанд нэгдсэн тохиолдолд сур гуу лиас нь хасна гэж мэдэгдсэн гэнэ.
Х.ОДНОО