Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконийн тэргүүлдэг Барууны болон Төвийг сахигч намын эвсэл орон нутгийн сонгуульд ялагдал хүлээжээ. Милан, Неапольд энэ нам ялалт байгуулж чадаагүй нь Ерөнхий сайдын нэр хүнд унасантай холбоотой гэнэ. Авлига авсан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа Сильвио Берлускони төрөлх хот Ромынхоо оршин суугчдын итгэлийг дааж чадаагүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
“Орон нутгийн сонгуулийн эхний шатанд С.Берлусконийн нам бүдрэх нь зүй ёсны хэрэг байсан. Ард олон эрх баригчдад итгэл алдарч эхэлсэн нь хэнд ч ойлгомжтой байгаа” гэж Зүүний намаас нэр дэвшигч Жулиано Писарио хэлжээ. Тэрбээр энэ санал хураалтын дүнд 53.5 хувийн санал авч, ялалт байгуулсан бол Милан хотын дарга, С.Берлусконийн хамтрагч Летиция Моратти 46.5 хувийн санал авсан юм.