АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хар салхинд өртсөн Жоплин хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай АР мэдээллээ. Тэрбээр хотын оршин суугчидтай уулзаж, нурсан барилга байшин, дэд бүтцийг ойрын хугацаанд сэргээн засварлахад тусламж үзүүлэхээ амлажээ.
Түүнчлэн Америкийн өнцөг булан бүрээс ирж сэргээн босголтод оролцож буй сайн дурынханд талархлаа илэрхийлсэн аж. Мөн хотын их сургуулийн оюутнуудтай Ерөнхийлөгч уулзсан байна. Энэ сарын 22-нд Жоплин хотод дэгдсэн хар салхины улмаас 142 хүн нас барж, 8000 гаруй байшин нуржээ.