БНХАУ-ын Циндао хотод болсон олон улсын агаарын теннисний холбооны ээлжит хуралдаанаар эмэгтэй тамирчдыг зөвхөн богино банзалтай тоглуулна гэсэн саналыг хэлэлцжээ. Гэвч энэ санал төдийлэн амжилт олсонгүй. Өмд, хагас өмд, шоорт, банзал зэргээс сонголт хийх эрхтэй байсан эмэгтэй тоглогчид зөвхөн банзлыг тулгаж байгаад ихэд дургүйцсэн аж. Энэ шинэ дүрэм нь хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг хэмээн эмэгтэй тамирчид үзэж байна.
Олон улсын агаарын теннисний холбооныхон энэ шийдвэр хэнийг ч ялгаварлан гадуурхаагүй харин ч тэдний өнгө үзэмжийг дээшлүүлж, ивээн тэтгэгчийг олноор олоход нь туслах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байна. Ямар ч байсан тоглогчдын зүгээс, тэр тусмаа БНХАУын тамирчдын үзүүлсэн хүчтэй эсэргүүцлийн дүнд долоо хоногоор уг дүрмийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ хугацаанд мэргэжилтнүүд зохих судалгаа явуулах гэнэ.
Б.Номинтүшиг