Төвдийн Төрийн тэргүүн Далай лам албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгсөн тухай “Ройтерс” мэдээлэв. Далай лам ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө Төвд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Шинэ Үндсэн хуульд Далай ламыг “Төвдийн ард түмнийг хамгаалагч, улс орны бэлгэ тэмдэг” хэмээн онцлон заажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Төрийн албанаас бууж буйгаа мэдэгдсэн тэрбээр тус ардын түмний оюун санааны удирдагч хэвээр үлдэж байгаа юм. Бүх нийтийн сонгуулийн дүнд Төвдийн Ерөнхий сайдаар 44 настай Лувсан Сангай томилогдсон билээ.