АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлин “Harley-Davidson” мотоциклиор Вашингтоныг тойрсон тухай АР мэдээлэв. “Rolling Thunder” хэмээх байкеруудын холбооноос зохион байгуулдаг мотоциклийн уралдаанд тэрбээр оролцсон аж.
Ахмад дайчдын эрхийг хамгаалах өдөрт зориулсан энэ тэмцээнд оролцсон Сара “Вашингтоныг тойрч үзэх хамгийн шилдэг тээврийн хэрэгсэл бол мотоцикль” гэжээ.
Дашрамд хэлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш ч байкеруудын тэмцээнд удаа дараа оролцож байсан бөгөөд “Rolling Thunder” холбооны хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж байсан билээ.