Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэгжүүлж байгаа байдлын талаар хэлэлцэж, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Шинэчлэн баталсан хууль, тогтоомж, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгдөж байгаа журам, заавар”-ын талаар сургалт, мэдээлэл хийсэн байна. Цаашид дээрх байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр улирал бүр хамтарсан шалгалт хийхээр болжээ.