Орос цахилгаан станцаа засварлах болсонтой холбоотойгоор Монголын баруун бүс тоггүй болсон. Тодруулбал Ховд, Увс, Баян-Өлгий аймагт цахилгаан тасалдсан бөгөөд цахилгааныг цагийн хуваариар өгч буй. Улс хоорондын 110 кВ-ын С-458 буюу “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж, ОХУ талаас графикт агаарын шугамын урсгал засвар эхлүүлж, Баруун Бүсийн Эрчим Хүчний Системээс уг шугамыг хүчитгэх засварын ажлууд эхэлснээр ийн цахилгаан тасалджээ. Засварыг энэ сарын 20-ны 06.00 цагаас эхэлж есдүгээр сарын 22-ний өдрийн 20.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байгаа аж. Харин өнөөдрийн 20.00 цагаас эхлэн баруун бүсийн өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хэвийн хангах нь.