Дорнод аймгийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай байсан тул Эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвд таван ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг өнөөдөр өгчээ. Тус аймагт Хүүхдийн эмнэлгийн 200 ортой барилгын ажлын энэ оны 8-р сарын 25нд эхэлсэн бөгөөд ирэх оны 12-р сар гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Ковид-19 өвчний эмчилгээ үйлчилгээнээс гадна Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад анхааруулж, холбогдох чиглэлийг өгөв. Тухайлбал, Азийн Хөгжлийн банк Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвд иж бүрэн дурангийн аппарат шинэчилж өгсөн. Тус аймагт жилдээ 200 гаруй хорт хавдар шинээр илэрдэг гэнэ. Хорт хавдрын дотор ходоодны хорт хавдар III ордог байна. Ийнхүү дурангийн иж бүрэн аппраттахй болсноор тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна Хоол боловсруулах замын эмгэгүүдийг оношлох чанар сайжирсан цаашид дурангийн мэс ажилбарыг орон нутагтаа хийнэ гэсэн зорилготойгоор ажиллаж байгааг эмнэлгийн удирдлагууд мэдээллээ.
Ташрамд дурдахад, Дорнод аймаг нь 83473 хүн амтай бөгөөд насны бүтцийн хувьд 0-14 насны хүн ам 27529, 15-64 насны хүн ам 52349, 65-аас дээш насны хүн ам 3595 байна. Дээрх хүн амд төр, хувийн хэвшлийн 64 эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.