Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн нутагт байрлах Лам тайга гэдэг газар /Ө-50°02”24” У-98°10”12”/ урд шөнө 00.41 цагт газар хөдөлжээ. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 59 км-т болсон уг газар хөдлөлтийн хүч 3.8 магнитуд байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн талаар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй хэмээв. Мөн өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн Шар ишиг гэдэг газар 03.46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар шилгээжээ.