Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025 тонн улаанбуудай, 190 тонн ногоон тэжээл, 8217 тонн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх учир тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэллээ.
Ташрамд дурдахад, Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км автозамын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгаа гэнэ. Тиймээс Засгийн газраас ажлын хэсэг томилж, асуудлыг шийдэх чиглэл өгсөн талаар албаныхан мэдээллээ.