“Соёл, урлагийн ажилтны өдөр” Соёлын яамны залуучуудын зөвлөлийн дэргэд байгуулагдсан зөвлөлийн удирдлагуудын төлөөлөл бүхий 40 залуу хос бичигтэн болохоор суралцаж эхэллээ. Цаашдаа салбарын нийт залуучуудаа болон бусад салбарын залуучуудыг хос бичигтэн болгохоор Соёлын яамны залуучуудын зөвлөлөөс “Хос бичигтэн залуу” аяныг улсын хэмжээнд өрнүүлж, 2025 он хүртэл төлөвлөгөө гарган ажиллахаар болж байна. Дашрамд дурдахад, Монгол Улс кирилл үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж ирсэн ч бидний хувьд 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээрээ үйл хэргээ хөтөлж, тодорхой хэмжээнд хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Ийнхүү Монголын залуучуудаа хос бичигтэн болох уриалгыг соёлын салбарын залуучууд гаргаж байгаагийн зэрэгцээ өөрсдөө түүчээлж суралцаж эхэллээ.