Коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд Ховд аймгийн Буянт сумын Цагаан Бургас багын малчин Д.Баатар түүний гэргий аймгийн аварга саальчин Т.Өлзийхүү нар өөрийн бэлтгэсэн 60 литр аарцыг хоёр дахь удаагаа хандив болгон илгээжээ. Хүнд хэцүү цаг үед өөрсдийн боломжоороо иргэд, эмч нарт тусалж буй хоёр буурайдаа сайн, сайхан бүхнийг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.