Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар төрийн архивуудын улсын үзлэгийг энэ оны 3, 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу Архивын ерөнхий газрын дарга төрийн 37 архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлал, хуваарийг баталсан. Тус улсын үзлэгийг баталсан хуваарийн дагуу өнөөдөр Увс, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхлүүлжээ. Уг үзлэг, шалгалт "Ковид-19"-ийн нөхцөл, эрсдэлээс үүдэн удааширч болзошгүй гэнэ. Ямартай ч улсын үзлэгийн нэгдсэн дүнг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахаар төлөвлөжээ.