Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хэцүү давааг хатуу хучилттай авто замаар холбох ажлын гүйцэтгэл 98 хувьтай явж байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм