Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн автозам өнгөрсөн амралтын өдрүүдэд аадрын улмаас сэтэрч эвдэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус эвдэрч, доош суусан замын хэсэгт түр зам тавьж дүүргэлт хийж эхэлсэн байна. Ирэх долоо хоногт замын дүүргэлтийн ажил жигдэрч, дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээж эхлэх талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Ташрамд дурдахад, Хөвсгөл, Архангай явах чиглэлийн замын өгсөх хэсэгт үер бууснаас авто зам доошоо 3 метр орчим сууж замын хажуу хэсэг сэтэрсэн бөгөөд Лүнгийн чиглэлийн замын хэсэг үерт урсаагүй гэдгийг албаныхан онцоллоо.