Өвөрхангай аймгийн Уянга сумын 1-р сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон дэргэдээ хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Тодуулбал, 2 эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш хуучин дотуур байрныхаа барилгыг буулгаж, 14 хоногийн хугацаанд барьсан гэнэ.
Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна. Сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчид зусландаа тодорхой хугацаагаар вакум сургалтад хамрагдаж байжээ. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьсан байна. Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцжээ. Алтан гагнуур, гишүүнэ, чонын хэл, сөдийн толгой зэрэг эмийн ургамлыг ялган таньж, анагаах ач тусыг судлуулсан талаар БШУЯ-аас мэдээллээ.