Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний аадар орсны улмаас Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд үер бууж автозам сэтэрч, эвдрэл үүсжээ.
Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас нийт ард иргэдийг хамгаалах үүднээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй, явахгүй байхыг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.