Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10 хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадрын улмаас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв гэх 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсжээ. Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварлсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ.