Морин спорт уяачдын төлөөлөл улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, зохион байгуулах шаардлагыг Засгийн газарт энэ оны зургаадугаар сарын 21-нд хүргүүлж байсан. Энэ үеэр албаныхан гурван бүсийн наадмыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан аймаг, бүсийн хурдан морины уралдаанууд зарлагдаж эхэлжээ. Тодруулбал,
Сэлэнгэ хурд – 2021
Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан "Сэлэнгэ хурд – 2021" нь наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Гиннесийн уралдааны 8 жилийн ойн уралдаан
Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явагдана.
Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ойн уралдаан
Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” хэмээх газарт наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.