"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 26-ны 23.00 цагаас эхлүүлнэ. Засвар, шинэчлэлтийн ажил долдугаар сарын 29-ний 06.00 цагийн хооронд үргэлжилнэ. Дээрх хугацаанд тухайн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.