Засгийн газраас баяр наадмын амралтаар ес хоног амраах шийдвэр гаргахдаа долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтынх болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 24-ний бямба гараг бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.