Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг Баатархайрханы II хэсэгт 2018 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор ажил эхлүүлсэн ч төд удалгүй зогссон байдаг. Тэгвэл Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх нар нийслэлийн удирдлагад хандаж, уялдаа холбоотой ажилласнаар тус барилгад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлж чаджээ. 23 дугаар хороо дүүргээс алслагдсан хэсэг бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, сайжруулах шаардлагатай газрын нэг юм. Уг цэцэрлэгийн цогцолборыг 2022 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.