Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмын үе буюу долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт ес хоног бүх нийтээрээ амарсан. Ингэхдээ долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний бямба гарагт шилжүүлсэн юм. Иймд долдугаар сарын 24-нд буюу энэ бямба гараг ажлын өдөр. Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу дээрх зохицулалтыг хийжээ. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгаагүй тул 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа ажил, амралтын өдрийг шилжүүлэх боломжгүй аж.